|
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 13:03 |
|
Видео камер төрлийн хувьд мэргэжлийн, шөнийн (infra red), өдөр шөнийн, нууц, хагас дугуй, удирдлагатай 360 хэм эргэдэг дүрсний өндөр нягтрал, гэрлийн өндөр мэдрэмжтэй камеруудыг утастай болон утасгүй шийдлээр суурилуулах боломжтой. Мөн -45 +55 хэмд ажиллах халуун хүйтний тохируулгатай, гэмтээхээс хамгаалагдсан бөх бат гэр, төрөл бүрийн зориулалтын суурь, мэдрэгчүүд болон бусад дагалдах хэрэгслүүдийг нийлүүлнэ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:28 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 16:55 |
|
Манай компани өндөр хурдны утсан болон утасгүй интранет сүлжээгээр дэлхийн аль ч цэгт видео хяналт хийх боломжоор хангах шийдлийг санал болгож байна. Танай компани энэ системийг хэрэглэснээр компанийхаа төвөөс өөрийн салбар байгууллагуудаа IP хяналтын камеруудаар хянах, шаардлагатай нөхцөлд өөрсдийн сервер дээр баримтжуулан бичлэг үүсгэж болно. Улмаар танай байгууллагын аюулгүй байдал болон ажилтны хариуцлагыг сайжруулахад өндөр ач холбогдолтой юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:28 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 16:58 |
|
Манай мэргэшсэн инженер техникийн ажилтнууд системийг суурилуулах байгууллага дээр очин инженерийн хэмжилт хийн зөвлөгөө өгч тэдэнд тохирсон хяналт хамгаалалтын цогц шийдлийг санал болгодог. Бид суурилуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмждөө 1 (нэг) жилийн баталгаа өгч энэ хугацаандаа системийг ашиглах сургалт, үйлчилгээг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэдэг бөгөөд баталгаат хугацаа дууссаны дараа хэрэглэгчийнхээ саналыг харгалзан байнгын болон дуудлагын үйлчилгээний гэсэн гэрээний нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:28 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:11 |
|
Хаалгын гадна, дотор талд байрлуулах төрөл бүрийн дохиоллын болон хамгаалалтын иж бүрэн систем, компьютерийн удирдлагтай алсын зайнаас хяналт тавих систем, гадны эдгээд хаалганд дөхөж ирэх буюу эвдэх, түлхүүр тааруулах гэж оролдсон үед мэдээлэл өгөх, түгшүрийн гэрлэн ба дуут дохио өгөх, нууц дурангаар хяналт тавих, нийтийн үйлчилгээний газруудын гар тээш хадгалах, шуудан хэвлэл хадгалах хайрцагнууд, хаалгыг төв удирдах системээс нээж, хаах, түгжиж цоожлох зэрэг автомат хамгаалалтын болон дохиоллын системүүдийг нийлүүлж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:29 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:19 |
|
Манай компани нь солонгос улсад үйлдвэрлэсэн “Kocom” фирмийн аудио болон видео домофон системүүдийг хэрэглэгчдэд зориулж нэвтрүүлж байна. Энэхүү систем нь оршин суугчдад гадны урилгагүй зочин, үл таних хүнийг орц руу нэвтрүүлэхгүй байх, хэрэглэгч орцны хаалганы цахилгаан цоожийг түлхүүр хэрэглэхгүйгээр нууц кодоор онгойлгох боломжийг олгоно. Хамгийн гол онцлог нь гэр дотроосоо орцны хаалган дээр ирсэн хүний дуу болон дүрсийг өдөр шөнийн аль ч цагт харж харьцахад оршино. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:29 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 2 |