




| Харилцан хамтын ажиллагааны шийдэл |
|
|
|
| 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 09:39 | |
![]()
Багаар хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж буй сүүлийн жилүүдэд ажилчдын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны шийдэл, технологиудыг байгууллагадаа нэвтрүүлснээр мэдээлэл солилцох хамгийн таатай орчныг бүрдүүлж чадах юм. Энэхүү шийдлийг ашигласнаар нийт ажилчдын ажлын бүтээмж нэмэгдэх төдийгүй зөвхөн байгууллага дотроо ч биш хэрэглэгчтэй холбогдож, харилцах тал дээр ч мөн энэ технологийн давуу талуудыг ашиглаж чадах юм. Нэмж хэлэхэд, эдгээр шинэ технологиудыг аливаа байгууллагад нэвтрүүлэхийн тулд өмнө ашиглаж байсан техник, технологийг солих, програм хангамжуудыг устгах гэх мэт эрсдлүүдийг хийх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, шинэ технологийг нэвтрүүлснээр өмнө ашиглаж байсан төвөгтэй ажиллагааг энгийн, хялбар болгох явдал юм. Харилцан хамтын ажиллагааны үр дүнтэй шийдэл нь бага өртгөөр баг, хэлтэс, байгууллага, түнш, харилцагч нар хоорондоо мэдээллийг өндөр хурдаар найдвартай солилцох, түүнчлэн үргэлж гадуур ажилтай явдаг хөдөлгөөнт хэрэглэгчдэд ч мөн сүлжээнд саадгүй холбогдох боломжийг олгодог. Давуу талууд:
• Байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ашиглахад ямарч зардал байхгүй. • Технологитой харилцах ажиллагааг хялбар, шуурхай болгосноор ажилчид тус тусын үүрэгт ажилдаа зарцуулах цаг хугацааг нэмэгдүүлэх боломжтой юм. • Багийн гишүүд газар нутгийн хол ойр, байршил үл харгалзан цаг хугацаа, зам тээврийн зардал зэргийг зарцуулахгүйгээр нэг дор цуглан хамтран ажиллах боломжтой. • Шинэ технологитой харилцах бүрт ажилчид дадлага туршлагыг хуримтлуулах бөгөөд нэвтэрч буй аливаа техник технологийг хүлээн авах чадамж нь үргэлж сайжирна. • Ялангуяа төслийн ажил гүйцэтгэж буй багийн менежерийн хувьд шаардлагатай өгөгдлүүдэд дүн шинжилгээ анализ хийж, холбогдох мэдээллээ шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Төслийн багийн хувьд гишүүдийн хоорондын харилцаа уян хатан, шуурхай болох давуу талтай. • Шийдвэр гаргагч багийн хувьд нэг дор төвлөрсөн мэдээллийг ашиглан шуурхай ажлаа гүйцэтгэх боломжтой болно. • Байгууллагын мэдээлэл технологийн ашиглалт, харилцан хамтын ажиллагаанд соёлтлой орчин бүрдэх давуу талтай. • Хэрэглэгч, харилцагч түнш нартайгаа илүү ойр дотно харилцах боломжтой болно. Ашиглагдах технолгиуд: Microsoft Office SharePoint™ Portal Server 2003, Project Server 2003, Exchange Server, and Live Communications Server 2003 are designed to help organizations meet these goals. Бизнесийн салбарт амжилт гаргахад нөлөөлдөг чухал хүчин зүйл бол нэг талаас тухайн байгууллагыг төлөөлж буй ажилчин, нөгөө талаас хамтран ажиллах харилцагч түнш хоёрын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа юм. Майкрософт компаниас дээрх хэрэгцээнд мэдээлэл технологийн гүйцэтгэх үүрэг нэлээд байгааг онцолсон юм. Бидний зорилго бол хэрэглэгчийг хэрэгцээтэй байгаа технологийн шийдэл, програм хангамж, хэрэгслүүдээр нь хангах, тэдэнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. Windows Server 2003 үйлдлийн систем дээр суурилан Майкрософт сервер системийн цогц шийдлийг ашиглах боломжтой байдаг. Майкрософт сервер системийн шийдлүүдийг нэвтрүүлснээр, • Чухал мэдээллүүд болон нөөцүүдийг аюулгүйгээр солилцох, хамтран эзэмших • Бизнесийн ажиллагааг боловсронгуй болгох • Шинэ технологиудтай зохицон ажиллах боломжтой • Системийг цогцоор нь нэвтрүүлснээр өртгийг хэмнэх гэх мэт давуу талуудтай. Ашиглагдах технологиуд: Windows Server, SQL Server, ISA Server, Internet Information Services, Microsoft SharePoint Server 2003, Project Server 2003, Exchange Server, and Live Communications Server 2003 |
Оффис шийдэл
Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм.
КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН ТӨВ
Албан байгууллага, айл өрхийн компьютерийн бүх төрлийн програм хангамж, техник хангамжийн гэмтэлийг оношилж, засварлаж байна. Дагалдах тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэлийг нийлүүлж угсарч, суурилуулна.
Манай хэрэглэгчид
• Хас Банк
• Хаан Банк
• Анод Банк