ja_mageia

мэдээлэл технологийн төв
Камерийн хяналтын  системийг   угсарч,  суурилуулах
Санхүү   болон   цаг  бүртгэлийн  систем худалдаалах
Мэргэжлийн сургалтын төвд  сургана.
  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Оффис шийдэл PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 08:55

Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм. Майкрософт оффис бүлгийн програм хангамжуудын давуу боломжуудыг ашигласнаар аливаа байгууллагын дотоод үйл ажиллагааны явц, ажлын бүтээмж сайжрах бөгөөд хамт олноороо баг болон ажиллахад тохиромжтой нэлээд дэвшилтэт боломжуудыг багтаасан байдаг. Одоогийн байдлаар Майкрософт компаниас гаргасан хамгийн сүүлийн хувилбар бол Майкрософт оффис 2007 юм. Өмнөх Майкрософт оффис 2000, 2003 хувилбарууд дээр ажиллаж сурсан хэрэглэгчдийн хувьд нэмэлт шинэ боломж, давуу талуудыг ашиглах боломжтой болсон. Майкрософт оффисийг системийн орчинд буюу зөвхөн бидний мэдэх хэрэглээний програмуудаас гадна сервер, нэмэлт үйлчилгээнүүдтэй хослуулан ашигласнаар илүү цогц ажиллах орчин, ажлын өндөр бүтээмжийг бий болгох боломжтой юм.

Майкрософт оффисийн цогц системийг ашигласнаар дараах давуу талуудыг хэрэглэгчид авах боломжтой:


•    Ялангуяа цаг, хугацаатай уралдан ажилладаг бизнесийн хэрэглэгчдийн хувьд ажиллагаа хөнгөвчилсөн олон хялбар үйлдлүүдтэй ажиллах боломжтой.
•    Байгууллагуудын хувьд зах зээлийн талбарт аливаа өөрчлөлт, хувьслыг урьдчилан тооцоолох, сэргийлэх, удирдах боломжтой юм.
•    Газар нутгийн байршил, хол ойрын зайнаас үл хамааран байгууллага доторх салбар хэсгүүд, багийн хоорондын үйл ажиллагааг хэвийн, хурдан шуурхай үргэлжлүүлэх боломжтой юм.
•    Хэрэглэгч бүрийн ажиллах орчинг хялбар болгож өгснөөрөө байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах боломжтой болно.
Ашиглагдах технологиуд: Office 2003 Editions, Office 2007 Editions, Project Server 2003, SharePoint Portal Server 2003, Live Communications Server 2003

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 09:39 )
 

Үйл ажиллагаа

Оффис шийдэл
Sample image Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм.

КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН ТӨВ
Sample image Албан байгууллага,  айл  өрхийн  компьютерийн   бүх  төрлийн  програм  хангамж, техник  хангамжийн   гэмтэлийг  оношилж,  засварлаж  байна.  Дагалдах тоног төхөөрөмж  сэлбэг  хэрэгсэлийг   нийлүүлж угсарч, суурилуулна.

Манай хэрэглэгчид
Sample image •  Хас Банк
•  Хаан Банк
•  Анод Банк

КОМПЬЮТЕР ХУДАЛДААНЫ ТӨВ

Компьютер, тоног төхөөрөмжийн худалдааны төв нь албан хэрэгцээ болон  гэрийн компьютерийн иж бүрэн систем, бусад төхөөрөмжүүдийг оновчтой шийдэл, өргөн сонголттойгоор бүхий л түвшний хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн санал болгож байна.