




| Бараа бүтээгдэхүүнийг хамгаалах электрон хяналтын систем |
|
|
|
| 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:42 | |
|
Бид бүх төрлийн өөртөө үйлчлэх дэлгүүр, супермаркет, бэлэн хувцасны дэлгүүр, номын сан, номын дэлгүүр, гоо сайхны дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг алдагдахаас сэргийлэх электрон хяналтын системийг санал болгож байна. Энэ системийг нэвтрүүлснээр Та: • Хулгайгаас бараа бүтээгдэхүүнээ хамгаална • Бараа бүтээгдэхүүнийг хамгаалаад зогсохгүй гарч болзошгүй алдагдлыг зогсооно • Худалдан авагч болон худалдагчийн хооронд гардаг хулгайн хардалт, таагүй сэтгэгдлийг арилгаснаар орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ. • Үйлчилгээний лангуу хооронд зогсдог хяналтын ажилтны тоог бууруулах замаар тэдэнд төлдөг цалин болон бусад үргүй зардлыг хэмнэж ашгийг тань нэмэгдүүлнэ Дэлхийн 40 гаруй оронд өөрийн системийг амжилттай нэвтрүүлээд зогсохгүй дэлхий дахинаа танигдсан Checkpoint Systems Incorparation нь Америк болон Европын орнуудад маш өргөн тархсан бөгөөд радио болон соронзон долгионы зарчмаар ажилладаг барааны электрон хяналтын систем нь хамгийн орчин үеийн технологиор ажилладаг юм. Радио долгионы хяналтын систем нь: • Мэдрэгч антенн • Идэвхгүйжүүлэгч • Нэг удаагийн хэрэглээний ялтас • Олон удаагийн хэрэглээний хатуу шошго • Хатуу шошго салгагч гэсэн иж бүрдлээр ажилладаг. Мэдрэгч антенны гүйцэтгэх үүрэг • Хулгай гарсан тохиолдолд дохиолол өгөх • Нийт хулгайг (дотоод хулгай, үйлчлүүлэгч) зогсоох • Үйлчлүүлэгчдийг элдвийн хардлагаас чөлөөлнө • Барааны бүртгэлийг давхар хийнэ • 100 хувийн найдвартай илрүүлдэг тул хуурамч дохиолол өгөхгүй • Үйлчлүүлэгчдэд орчин үеийн технологоор тоноглогдсон таатай боловсон үйлчилгээг бүрдүүлнэ • Хийц хэлбэрийг өөрийн хүссэн загвараар захиалах боломжтой Нэг удаагийн хэрэглээний ялтас Checkpoint бараа бүтээгдэхүүний электрон хяналтын системийн нэг удаагийн хэрэглээний ялтас, шошго нь бүх төрлийн барааг хулгайгаас хамгаалах боломжтой. Эдгээр нь бараа бүтээгдэхүүнд байрлуулахад ердийн стандарт шошго мэт харагдана. Нэг удаагийн хэрэглээний наалдамхай ялтас нь 2.54 – 2.29см хэмжээтэй бөгөөд үзүүлэнд тавьсан болон амархан хулгайд алдагддаг барааг хамгаалахад маш тохиромжтой. Нэг удаагийн ялтсыг байрлуулж болох бараанууд: • Бэлэн хувцас • Косметик • Зүүлт, цаг • Бүх төрлийн зайн тэжээл • Бүх төрлийн зургийн хальс • Витамин, эм • Програм • Видео хальс • Бүх төрлийн CD • Бүх төрлийн шилэн савтай бүтээгдэхүүн • Хөлдөөсөн мах • Гутал, цүнх Нэг удаагийн ялтсны давуу тал: • Хямд үнэтэй • Хэрэглэгчдийн хүсэлтээр сонгох төрөл бүрийн сонголттой • Хэрэглэгчийн хүсэлтээр ялтас дээрх бичвэрийг хэвлэх боломжтой • Идэвхгүйжүүлэхэд суурь болон сканерт хүргэх шаардлагагүй • Ердийн соронзон орон нөлөөлөхгүй Checkpoint системийн нэг удаагийн хэрэглээний ялтас болон шошго нь ердийн стандарт шошго мэт харагдах бөгөөд үнэ болон бүтээгдэхүүний тухай мэдээллийн хамт хэвлэх боломжтой. Ингэснээрээ хамгаалалт болон тооллогын хяналтыг нэгтгэх боломжтой болно. Нууц болон далдлагдсан ялтас нь барааг хулгайлахад илүү төвөгтэй болгох бөгөөд тэдгээр нь ялтасгүй бусад барааг хамгаалах хүрээг өргөтгөнө. Барааны бага хэсгийг түүвэрлэх хэлбэрээр ялтас суулгаснаар Checkpoint бараа бүтээгдэхүүний электрон хяналтын системийн үр дүнг бууруулахгүйгээр ашиглах боломжтой. Хэрэглэгч нь өөрийн дэлгүүрт тохирсон ялтсыг дараах байдлаар сонгох боломжтой: • Зураасан кодыг дуурайлган хийсэн болон сурталчилгааны мэдээлэлтэй, даралтын мэдрэгчтэй стандарт цагаан ялтас • Сурталчилгаа болон барааны үнэ, тооллого, бар код бүхий ялтас • Зүүлт, гутал, мах, төмөр эдлэл, шилэн саванд савласан бүтээгдэхүүн зэрэг тусгай хэрэгцээнд зориулсан ялтас • Үйлдвэрлэл болон барааны савлалтанд зориулсан ялтас |
Оффис шийдэл
Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм.
КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН ТӨВ
Албан байгууллага, айл өрхийн компьютерийн бүх төрлийн програм хангамж, техник хангамжийн гэмтэлийг оношилж, засварлаж байна. Дагалдах тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэлийг нийлүүлж угсарч, суурилуулна.
Манай хэрэглэгчид
• Хас Банк
• Хаан Банк
• Анод Банк