




| Нэвтрэх систем |
|
|
|
| 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:35 | |
|
Нэвтрэх систем гэдэг нь ажлын байрны болон ажиллагсдын аюулгүй байдлын хамгаалалтыг хэсэг тус бүрийн нэвтрэх байдалд хязгаарлалт хийж хяналт тавих замаар бүрдүүлдэг шийдэл юм. Бидний зах зээлд нийлүүлж байгаа нэвтрэх систем нь нууцлалтай хуванцар карт (соронзон туузтай, зураасан кодтой, зайнаас мэдрэгч г.м), карт уншигч төхөөрөмж, програм хангамж гэсэн иж бүрдлээр ажилладаг. Тухайн байгууллага аюулгүй ажиллагааны шаардлагадаа нийцүүлэн карт уншигч төхөөрөмж болон карт эзэмшигчдийг төрөлжүүлэн бүлэглэж програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгч тус бүрийн нэвтрэх эрхийг бүсчлэн болон цагаар хязгаарлалт хийж тохируулах бөгөөд карт эзэмшигч картыг уншигч төхөөрөмжид уншуулахад програм хангамж хэрэглэгчийг таньж хаалганы цоожийг автоматаар удирддаг. Энэ шийдлийн хүрээнд карт эзэмшигчийн тухайн агшин дахь байрлалыг нарийн тодорхойлж болохоос гадна гал ус, гэнэтийн аюул ослын үед “ИЛГЭЭХ” гэсэн ганц командаар тухайн байгууламжид байгаа карт эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг урьдчилан сонгосон хаягуудруу факс, э-шуудангаар илгээх боломжтой. Мөн тайланг ажиллагсдын илүү ажилласан, хоцорсон, тасалсан цагаар, зөвшөөрөөгүй цагт эсвэл зөвшөөрөөгүй бүсрүү нэвтрэх гэж оролдсон зэрэг үзүүлэлтээр гаргах боломжтой. Нэвтрэх шийдлийн програм хангамж - FALCON Нэвтрэх шийдлийн иж бүрдлийн нэг нь FALCON програм хангамж бөгөөд Windows-д суурилснаараа бүхий л байгууллагууд ашиглахад тохиромжтой. Програм хангамжийн давуу талууд: • Орох гарах үйл ажиллагааг хянах, удирдах • Ажиллагсдын болон ажлын байрны аюулгүй байдлын хангах • Ажлын байр болон тодорхой хэсэг тус бүрд хяналт тавих боломж • Ажиллагсдын тухайн агшин дахь байрлалыг нарийн тодорхойлох • Ажилтан карт уншуулж нэвтрэх тохиолдолд эхэлж шалган баталгаажуулдаг. • Объект уруу хэдэн удаа нэвтэрсэн, зөвшөөрөөгүй цагт болон зөвшөөрөөгүй бүсэд орохыг оролдсон зэрэг үзүүлэлтээр тайлан гарч болно • On-line горимоор ашигласнаар хором тутамд шинэчлэгдэх үйл явдлыг тухайн агшинд нь хянах боломжтой. • Off-line горимоор ашиглах тохиолдолд хугацааны дурын завсар дахь тодорхой үйлдлүүдийн тайланг хэсэгчилсэн байдлаар болон бүрэн байдлаар авах боломжтой. • Цалингийн бүртгэл, бусад зориулалтаар бүх ажиллагсдын байрлал, хөдөлгөөний талаарх тухайлсан тайланг ажилтан нэг бүрээр, хэлтэс тасгаар, өдрөөр, цалин олгодог үечлэлээр, жилээр гарах боломжтой • Тогтмол болон тогтмол бус цагийн хуваарьт зохицон ажиллана • Тодорхой хугацаанд нэг ажилтанг хэд хэдэн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажиллуулж цалин, үр дүнг тооцох боломжтой • Тухайн ажилтны чөлөөтэй байх, ээлжийн амралттай байх хугацааг програмд урьдчилан тохируулах боломжтой • Хүний нөөцийн мэдээллийн санг хүссэн хэлбэрээр бүрдүүлж ашиглах • Менежментийг болон хяналтын тайланг гаргах боломжтой • Үр ашгийн тооцоо гаргах боломжтой (хүн/цаг) • Хэрэглэхэд хялбархан • Зураасан код, соронзон болон зайнаас мэдрэгчтэй карт, код хурууны хээ зэргээр идэвхжин ажиллах тохиргоог хийснээр найдвартай ажиллагааг маш өндөр болгодог • Гал болон бусад гэнэтийн аюулын үед обьекод байгаа ажиллагсдын нэрсийн жагсаалтыг яаралтай үед урьдчилан сонгосон тодорхой хаяг уруу (э-шуудан, факс) илгээх боломжтой |
|
| Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:37 ) |
Оффис шийдэл
Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм.
КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН ТӨВ
Албан байгууллага, айл өрхийн компьютерийн бүх төрлийн програм хангамж, техник хангамжийн гэмтэлийг оношилж, засварлаж байна. Дагалдах тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэлийг нийлүүлж угсарч, суурилуулна.
Манай хэрэглэгчид
• Хас Банк
• Хаан Банк
• Анод Банк