




| Цаг бүртгэлийн шийдэл |
|
|
|
| 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 17:22 | |
|
Ажиллагсдын цаг ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийг зөв хуваарилах нь аливаа байгууллагын хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх амин чухал асуудал билээ. Орчин үеийн технологид суурилсан цаг бүртгэлийн систем нь ажиллагсдын ажлын цагийг бүртгэх, хянах, удирдахаас гадна хүний нөөцийн мэдээллийг автоматжуулж хүний хөдөлмөрийг нэгж цагт гүйцэтгэх өртгөөр (хүн/цаг) тооцоолж хөдөлмөрийг зөв хуваарилах боломжтой болжээ. Цаг бүртгэлийн систем нь төрөл бүрийн нууцлалтай хуванцар карт (соронзон туузтай, зураасан кодтой, зайнаас мэдрэгч) болон хурууны хээ, карт/хурууны хээ уншигч, програм хангамж гэсэн иж бүрдлээр цогц систем болж ажилладаг. Цаг бүртгэлийн програм хангамж Цаг бүртгэлийн шийдлийн иж бүрдлийн нэг нь Time Log Pro програм хангамж бөгөөд Windows-д суурилснаар бүхий л байгууллагууд ашиглахад тохиромжтой, уншигч төхөөрөмжид хүлээн авсан мэдээллийг боловсруулах, ажиллагсдын илүү ажилласан болон хоцорсон цагаар цалин нэмэх/хасах боломжтой, төрөл бүрийн тайлан (хяналтын, менежментийн, статистик) гаргах боломжтой, хариу мэдээлэл дамжуулах зэрэг маш олон боломжуудтай. • Илүү ажилласан/хоцорсон цагаар цалин бодох • Хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэглэх • Орох гарах үйл ажиллагааг хянах, удирдах • Төрөл бүрийн тайлан гаргах • карт, код, хурууны хээгээр бүртгэх • импорт экспорт хийх Excel, Word гэх мэт програмруу • дотоод сүлжээ ашиглан мэдээг тайлан харах • Тухайн ажилтны чөлөөтэй байх, ээлжийн амралттай байх хугацааг програмд урьдчилан тохируулах боломж • Хүний нөөцийн мэдээллийн санг хүссэн хэлбэрээрээ бүрдүүлж ашиглах • Менежментийн болон хяналтын тайлан, статистик мэдээ гаргах боломжтой • Үр ашгийн тооцоо гаргах боломжтой/ хүн/цаг/ • Цагийн бүртгэл, статистикийн мэдээ, цалинтай холбоотой тайланг ажилтан нэг бүрээр, хэлтэс тасгаар мөн хугацааны дурын үечлэлээр өдрөөр, цалин олгодог үеэр, жилээр гаргаж болно • Монгол, Англи хэл дээр ашиглах боломжтой • Зураасан код, соронзон болон зайнаас мэдрэгчтэй карт, код, хурууны хээ зэргээр идэвхжин ажиллах тохиргоог хийнэ. • Гал болон бусад гэнэтийн аюулын үед обьекод байгаа ажиллагсдын нэрсийн жагсаалтыг яаралтай үед урьдчилан сонгосон тодорхой хаяг уруу (э-шуудан, факс) илгээх боломжтой • Долоо хоногийн өдөр тус бүр өөр өөр горимоор ажиллах • олон төрлийн нөхцөлөөр тайлан гаргах Цаг бүртгэлийн уншигч төхөөрөмжүүд SY-790 Ажиллагааны горим • Ажилтны хувийн дугаарыг болон картны дугаарыг хурууны хээгээр баталгаажуулах горимоор ашиглахад эхлээд картыг эсвэл хувийн дугаарыг оруулаад дараа нь хурууны хээгээр баталгаажуулна • Өгөгдлийн санд байрлуулсны дагуу зөвхөн хурууны хээг оруулах замаар ашиглаж болно. • Ажилтны хувийн смарт картыг байгууллагын өгөгдлийн санд оруулахгүйгээр цаг бүртгэлийн карт болгон хурууны хээтэй хослуулан ашиглах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг маш богино хугацаанд таньдаг тул хэрэглэгчийн тоог хязгаарлахгүй байж болно. • Бүртгэг төхөөрөмж On-Line, Off-Line горимтой • Өгөгдлийг баталгаажуулах • Өгөгдөл оруулах эх булгийг (соронзон уншигч, товчлуур... гэх мэт) сонгох • Дотоод мэдээллийн сангаас зарим мэдээллийг харуулах On-line горимын үед карт уншигч төхөөрөмж нь өгөгдөл цуглуулах болон төв мэдээллийн санд өгөгдөл дамжуулах ажиллагааг автоматаар гүйцэтгэдэг. Техникийн үзүүлэлт: • Хаалга хонхонд зориулсан 2 релей • 2 мэдрэгч (хаалга хянах… гэх мэт) • Хэвлэгчид зориулсан сериал порт • 512кВ багтаамжтай, зайн тэжээлтэй • Санах ой дүүргэлтийн хөдөлгөөнт хуваарилалттай • 6ш функциональ • 10ш тоон • Навигатор • 2ш контрол • Bar code (3 of 9, interleaved 2 of 5, code 18, Coda Bar) • Magnetic (track I, II, III) • Proximity (contactless at 125kHz) • Fingerprint recognition • Weigand (26, 37, 44bit) • Smart card • Mifare (13.56mHz) • HID • Indala • RS-485 холболтоор 16 карт уншигч төхөөрөмжийг холбох боломжтой • RS-232 холболтоор толгой компьютертэй холбоно • Internal 1440bps modem • Ethernet 10/100mHz • Wireless Wi-Fi 802.11b • Bluetooth Class II • 40000 гаруй хурууны хээг санах ойтой • 10 000 гаруй орж гарсан үйлдлийг хадгалах боломжтой • Зураасан кодтой карт мэдрэгч • Соронзон туузтай картаар (1 ба 2 зам) • Зайнаас мэдрэгчтэй картаар (125kHz) Цаг бүртгэлийн систем, хурууны хээгээр Хүн бүрийн хурууны хээ харилцан адилгүй байдаг бөгөөд өөр хүний хурууны хээтэй давхцах буюу ижил байх нь 10 саяд нэг тохиолдох магадлалтай байдаг байна. Иймээс хурууны хээгээр ажилтнуудын цаг бүртгэлийг бүртгэх нь олон эрсдлээс найдвартай хамгаална. Тухайлбал картаар цаг бүртгэдэг байгууллагад ажилтнууд нь картаа бусаддаа шилжүүлж цагаа бүртгүүлэх тохиолдолд та тэр бүр хяналт тавьж чадахгүй гэсэн үг шүү дээ. Түүнчлэн картыг хаяж үрэгдүүлэх тохиолдолд шинээр авахад зардал гарахаас гадна тухайн ажилтан шинэ карт авах хүртлээ цагаа хэрхэн бүртгүүлэх вэ зэрэг олон асуудлууд гарч ирнэ. X628-T Техникийн үзүүлт: • Хэрэглэгчийн багтаамж :1500 • Санах ой :50,000 • Мэдрэгч : ZK Sensor • Алгоритм загвар: ZKFinger VX9.0 • Таних хугцаа :<=1S • FAR: <=0.0001% • FRR: <=0.01% • Үйлдэлийн систем:Linux • Холболтууд: RS232 ,RS485,TCP/IP • LCD - Дэлгэц: 128X64 white background light • Гэрэл : Red, Green • Хэл : English, Spanish, Portuguese, and other Languages • Нэмэлт: ID, Mifare ![]() iClock660 Техникийн үзүүлт: • Хэрэглэгчийн багтаамж :3000 • Санах ой :100,000 • Мэдрэгч :ZEM510 • Дэлгэц: 3.5 inch TFT, 320*240 • CPU:32bit ZK6001 Microprocessor • Санах ой: 64M RAM, 256M Flash, • Таних хугцаа :<=1S • FAR: <=0.0001% • FRR: <=0.01% • Холболтууд:RS232, RS485, TCP/IP, USB-Client • Стандарт функц: Photo-ID、webserver, work code、SMS、Schedule Bell、Daylight saving、 T9 input、function keys • Нэмэлт: WIFI、GPRS、ID Card, Mifare Card, HID Card, HID iClass Card, 12V UPS ![]() |
Оффис шийдэл
Оффис шийдэл нь аливаа байгууллагын албан хаагчид, ажилчдын багаар ажиллах хамтын ажиллагааны орчинг хамгийн үр ашигтайгаар, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж өгсөн шийдэл юм.
КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН ТӨВ
Албан байгууллага, айл өрхийн компьютерийн бүх төрлийн програм хангамж, техник хангамжийн гэмтэлийг оношилж, засварлаж байна. Дагалдах тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэлийг нийлүүлж угсарч, суурилуулна.
Манай хэрэглэгчид
• Хас Банк
• Хаан Банк
• Анод Банк